Цөмийн гэрээний үүрэг амлалтаасаа няцахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-03 15:07:53

ТЕХРАН. /VOA/. Иран улс 2015 онд байгуулсан цөмийн гэрээнд тусгасан эдийн засгийн үр ашгийг хүртэж чадахгүй байгаатай холбоотойгоор уг гэрээний үүрэг амлалтуудаасаа үргэлжлүүлэн няцна гэж тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгджээ.


А.Хаменеи Лалын хувьсгалт гвардын командлагчидтай лхагва гарагт уулзах үеэрээ энэ талаар хэлжээ. АНУ Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Иран энэ оны эхэн үеэс эхлэн цөмийн гэрээний үүрэг амлалтуудаасаа няцаж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч А.Хаменеи яриа хэлэлцээ хийх боломж байгаа гэдгийг мөн онцолжээ. 

Холбоотой мэдээ