Орон нутгийн хөгжлийн сангаас зам давааг засав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-03 12:43:13

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүт багийн Бухтын хясааны зам, Хорго багийн Босгын давааны замыг энэ намар засч, ашиглалтад орууллаа. Бухтын хясааны 1,6 км замыг 27,0 сая, Босгын давааны замыг 10,0 сая төгрөгөөр засчээ. Дээрх ажлыг “Харгуйн анд” ХХК төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэжээ.

Бухтын хясааны зам бол том машинууд хүрмэн шороо зөөдөг гол зам, их эвдрэлтэй байжээ. Харин Босгын даваа сул шороо, ургаа хад ихтэй, хазгай, усанд эвдэрсэн гуу жалгатай байсан байна. Замыг нутгийн иргэдийн саналаар засч, замын тэмдэг тэмдэглэгээг ч байршуулжээ.

Энэ зам даваа нь Цагаан уулын хүрмэн чулуу ачих, Хадатын рашаан очих, Хангай сумын Бүдүүн, Нарийн гичгэнийнхэн Ангархайн рашаан хүрэх гол зорчих хэсэг юм.

Холбоотой мэдээ