Финландын коллежид халдлага болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-03 15:14:34
Yesukheitumur Tumurbaatar

ХЕЛЬСИНКИ. /CGTN/. Лхагва гарагт Финландын зүүн нутгийн Куопио хотын коллежид халдлага болсны улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтсэн гэж тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.


Цагдаагийн ажилтнууд хэргийн газраас гэмт этгээдийг баривчилсан байна. “Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна” гэж цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ. 


Халдлага Куопио хотын Херман худалдааны төвд байрладаг “Savo” коллежид болсон байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гэмт этгээд сэлмээр зэвсэглэсэн байжээ.

Холбоотой мэдээ