Өмнөд туйлаас аварга том хэмжээтэй мөсөн уул тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-02 15:22:33
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /BBC/. Өмнөд туйлын "Amery" мөсөн давхаргаас 1636 хавтгай дөрвөлжин километр хэмжээтэй, 315 тэрбум тонн жинтэй аварга мөсөн уул тасарчээ.


Шотландын Скай арлаас арай бага хэмжээтэй мөсөн уулыг "D28" хэмээн нэрлэжээ. Далайн тээвэрт аюул учруулж болзошгүй тул мөсөн уулын хөдөлгөөнийг ажиглах шаардлага үүсэж байгаа аж. Эрдэмтэд туйлаас мөсөн уул тасрах үйл явцыг эртнээс ажиглаж байжээ.


“Энэхүү үйл явцыг хүүхдийн шүд унахтай харьцуулж болох юм” гэж АНУ-ын Калифорни муж улсын “Scripps” далайн зураг авах судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Хелен Фрикер “BBC” сувагт мэдээлжээ. Мөн тэрбээр уг үйл явц нь уур амьсгалын өөрчлөлттэй ямар ч холбоогүй болохыг цохон тэмдэглэжээ.


Ташрамд дурдахад, “Amery” мөсөн давхарга Өмнөд туйлд хэмжээгээрээ гуравт ордог байна. Тус мөсөн давхаргаас сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ийм том хэмжээтэй мөсөн уул тасраагүй байна. 

Холбоотой мэдээ