Элсний самбогийн анхны ДАШТ ирэх онд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 11:23:46

МОСКВА. /TASS/. Элсний самбогийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх онд Кипр улсад зохион байгуулах шийдвэрийг FIAS буюу Олон улсын самбо бөхийн холбоо гаргажээ.  


Олон улсын самбо бөхийн холбооны гүйцэтгэх хороо 10 дугаар сарын 1-нд ээлжит хуралдаанаа хийж, байгууллага болон албан ёсны тэмцээн явуулах журамд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, жингийн төрөлд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Эмэгтэйчүүд 50, 54, 59, 65, 72, 80 болон 80-аас дээш кг-ын жинд өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн тэмцээн 58, 64, 71, 79, 88, 98 болон 98-ээс дээш кг-ын жингийн төрлүүдэд болох аж.


Түүнчлэн Самбогийн тэмцээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн барилдааны хугацааг тогтоох хэсэг дэх дүрэм журамд өөрчлөлт оруулжээ. 

Холбоотой мэдээ