“Аль-Шабаб” бүлэглэлийн 10 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-02 10:37:28
Yesukheitumur Tumurbaatar

МОГАДИШО. /VOA/. Сомалийн цэргүүдийг бэлтгэдэг АНУ-ын цэргийн баазад халдсан террорист бүлэглэлийн 10 босогчийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчнээс мэдээлжээ.


Зэвсэгт хүчний мэдээлэлд дурдсанаар, даваа гарагт холбоотны цэргийн баазад болсон халдлагын хариуд АНУ-ын Африкийн командлалаас “Аль-Шабаб” босогчдын бүлэглэлийн байрлалд өгсөн хоёр удаагийн агаарын цохилтоор 10 босогч, нэг тээврийн хэрэгслийг устгасан байна. 


Уг халдлага Сомали, АНУ-ын тусгай хүчин болон Уганда улсын энхийг сахиулагч нарын байрладаг баазыг онилсон байсан гэж Сомалийн цагдаагийн газраас мэдээлжээ. Халдлагын хариуцлагыг "Аль-Каида" террорист бүлэглэлтэй холбоотой “Аль-Шабаб” террорист бүлэглэл хүлээсэн аж.

Холбоотой мэдээ