Хишиг-Өндөр суманд ургац хураалт дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-01 17:42:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнөөдрийн байдлаар энэ намрын үр тарианы  ургац хураалтын ажил талдаа орлоо гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Аймгийн хэмжээгээр 40,5 мянган га талбайд үр тариа тариалснаас 810 га-гийн үр тариа мөндөрт цохиулан ургац алдаж, 39,6 мянган га талбайгаас ургац хурааж байна. Одоогоор 19,8 мянган га талбайгаас 26,1 мянган тонн үр тариа авчээ. Энэ намрын үр тарианы ургац хураалт Хишиг-Өндөр суманд дуусч, Баян-Агт, Хангал суманд 81,8-94,9 хувьтай байна.

Холбоотой мэдээ