Ургац хураалт 88 хувьтай байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-01 15:59:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ургац хураалтын ажлын явц  88 хувьтай байна. Ургац  хураалтын ажил аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тус аймагт газар тариалан эрхлэгч 300 гаруй иргэн бий. Тэд газар тариалангийн ажилд 450 орчим техник, багаж, тоног төхөөрөмж ашиглаж байна.

Энэ жил аймгийн  хэмжээнд 2433.7 га газарт тариалалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар 17331.18 тн ургац хураан авчээ.

Тодруулбал, 136.8 га талбайгаас 146,4 тн үр тариа, 7.5 га талбайгаас 22.5 тн овъёос, 2.0 га талбайгаас 2.0 тн арвай хураан авчээ.  Харин 136.8 га талбайгаас 920.68 тн хөх тариа, 377.5 га талбайгаас 1597.0 тн малын  тэжээл хураан аваад байгаа аж. Мөн 555.9 га талбайгаас 7386.3 тн төмс, 649.2 га талбайгаас 8201.5 тн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Ургац хураалтын ажил бүх суманд жигд үргэлжилж байна гэж Ховд аймгийн ХХААГ-аас  мэдээллээ. 


Холбоотой мэдээ