Зогсоолд гэрээтэй такси байрлахаар зохицуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:27:08

Үндэсний авто тээврийн Баян-Өлгий аймаг дахь салбар зорчигчдод шуурхай үйлчлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах төрөл бүрийн ажил зохиож байна.

Хот, улс, сум хоорондын зорчигчдын билетийн кассын тоог энэ сарын 7-ноос нэгээр нэмэгдүүлэв. Улаанбаатар, Өлгий болон Өлгий, Казахстаны хооронд тус бүр хоёр компанийн автобус тогтмол үйлчилж байна. Дээр нь жар гаруй такситай гэрээ хийж, Өлгий сум дахь зогсоолыг зохих хураамжтайгаар тэдэнд л ашиглуулдаг болсон байна.

Өлгий, Казахстаны хооронд автобусаар зорчдог зорчигчдын зардал саяхнаас хямдарсан байна.   

  Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ