Бээжин хотын шинэ нисэх буудал ашиглалтад орлоо
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ байгуулагдсаны 70-н жилийн ойг тохиолдуулан Бээжин хотод шинээр барьж буй Дашин олон улсын нисэх онгоцны буудлыг нээх ёслол энэ сарын 25-ны өдөр боллоо.
Ёслолд БНХАУ-ын дарга Си Жиньпин тэргүүтэй нам, засгийн удирдлагууд оролцож бүтээн байгуулалтад оролцсон нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.
Дашин олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхий дээрх хамгийн том нисэх буудал бөгөөд нийт 1.43 сая м.кв талбайтай, жилдээ 620 мянган нислэг, 100 сая зорчигч хүлээн авах боломжтой асар том бүтээн байгуулалт юм.Нисэх онгоцны буудал нь Бээжин хотын төв Тяньанмэний талбайгаас чанх урагш 46 км-ын зайд Бээжин хотын Дашин дүүрэгт байрладаг.
А.Анхбаяр