Дартфиш системийг Монголд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-30 13:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дартфиш систем гэдэг нь тамирчдын дасгал, хөдөлгөөний техникийн гүйцэтгэлийг олон төрлийн үзүүлэлтээр шинжлэхэд ашиглагддаг программ бөгөөд манай улсад  хэрэгжүүлэх Дартфиш төслийн гэрээг байгууллаа.


Гэрээний дагуу уг төслийн системийг манай улсын их,  дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын хөдөлгөөнийг нарийн үзүүлэлтүүдээр хэмжих, шинжлэх боломж бүрдэж байна.


Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, МУБИС, "Dartfish" олон улсын байгууллагатай хамтран "Спортын сургалт дасгалжуулалтад дартфиш системийг нэвтрүүлэх"-ээр ажиллаж байгаа юм. Ийнхүү уг төслийн хүрээнд сургалт зохион байгуулж, тус программыг Монголд нутагшуулах гэрээг албан ёсоор хийгээд байна.


Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, гадаад харилцаа, статистик, мэдээллийн технолгийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МУБИС-ийн захирал Г.Энхсайхан, "Dartfish" олон улсын байгууллагын Ойрхи Дорнод, Азийн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Мун Сук Чун тэргүүтэй төлөөлөгчид оролцов.


"Dartfish" олон улсын байгууллага нь 20 жилийн түүхтэй. Энэ хугацаанд Дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллаж байгаагаас Европын орнуудад энэ сургалтын системийг түлхүү хэрэглэдэг юм байна. 

Холбоотой мэдээ