Мандах сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-10-11 13:03:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт энэ оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ талаар сумын Засаг даргын орлогч П.Энхболдоос тодруулахад ”Аймгийн Онцгой байдлын газраас газар хөдөлсөн талаар өнөөдөр өглөө бидэнд холбогдож мэдээлэл өгсөн.

Энэ дагуу бид малчдаас асууж тодрууллаа. Онцгой байдлын газрын мэдээлснээр газар хөдлөлт сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-т Аргалантын уулын орчимд болжээ. Харин малчдад огт мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол үүсээгүй гэж нутгийнхан хариулсан. Тэр хавьд айл нутагладаггүй, мал бэлчээрлэх нь ховор” гэв.

Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар 4.8 баллаас дээш газар хөдлөхөд чичирхийлэл мэдрэгддэг байна.   

Холбоотой мэдээ