ДАШТ-ий 100 метрийн гүйлтэд Ямайкийн тамирчин түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-30 11:57:01

ДОХА. /TASS/. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн гүйлтэд Ямайкийн тамирчин Шелли-Энн Фрэйзер-Прайс ялалт байгуулжээ.


Өдгөө 32 настай тамирчин 10.71 секундын амжилт үзүүлжээ. Энэ төрөлд Их Британийн тамирчин бүсгүй Эшер Смит хоёрдугаар байрт орсон бол Кот д’Ивуар улсын тамирчин Мари-Жозе Та Лу 10,90 секундын амжилтаар гуравдугаар байрыг эзэлсэн байна.


Хоёр удаагийн олимпын аварга Ямайкийн тамирчин Фрэйзер-Прайс нь олимпын наадамд мөн гурван удаа мөнгө, нэг удаа хүрэл медаль хүртэж байсан аж. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн ДАШТ-д АНУ-ын баг 4 алт, 4 мөнгө хүртсэнээр медалийн тоогоор тэргүүлж байна. Жагсаалтын хоёрдугаарт Ямайкийн баг тамирчид бичигдэж байгаа бол Хятад улс гуравдугаар байранд тэмдэглэгджээ. 

Холбоотой мэдээ