Хүүхдийн спортын зургадугаар их наадамд амжилт гаргасан тамирчдыг урамшуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-30 11:47:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын “Хүүхдийн спортын зургадугаар их наадам”-д Замын-Үүд сумаас оролцож амжилт гаргасан өсвөрийн тамирчдыг сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр нар шагнаж урамшуулав.

Ерөнхий боловсролын II сургуулийн 10 а ангийн сурагч Э.Алтантуяа таеквондогийн төрөлд алтан медаль, мөн сургуулийн 12 а ангийн сурагч Н.Цэнгүүнбаяр чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль, нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагч Б.Мэндбаяр боксын төрөлд мөнгөн медаль, мөн сургуулийн 7а ангийн сурагч М.Аззаяа таеквондогийн төрөлд хүрэл медаль, 10а ангийн сурагч Ц.Мөнхтулга боксын төрөлд алтан медаль, ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 9б ангийн сурагч А.Тэнгис боксын төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ.

Тамирчдаа бэлтгэж амжилт гарган оролцуулсан дасгалжуулагч багш Б.Бат-Ирээдүйг мөнгөн шагналаар шагнасан.

Замын-Үүдэд олимпын топ төрлүүд болох чөлөөт бөх, жудо, бокс зэрэг спорт амжилттай хөгжиж буй бөгөөд хөрөнгө санхүү, хичээллэх анги танхимыг шийдвэрлэснээр тамирчид улс аймаг, тив дэлхийн дэвжээнд  амжилт гарган оролцож байгаа аж.

Холбоотой мэдээ