Олон улсын орчуулагчдын өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-09-30 09:01:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын орчуулагчдын өдөр өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн энэ өдрийг Олон улсын орчуулагчдын холбооноос аман болон бичгийн орчуулгын баяр болгон тэмдэглэдэг. Анх Олон улсын орчуулагчдын холбоо 1953 онд Парис хотноо Пьером-Франсуа Кайед байгуулагдаж, өнөөдөр дэлхийн 100 гаруй үндэстний холбоог эгнээндээ нэгтгэж байна.


Орчуулагчдын өдрийг улс орнуудын орчуулагчдын холбоог бэхжүүлэх, орчуулагчдын хооронд мэдээлэл, туршлага солилцох улам бүр даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд орчуулагчдын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд ойлгуулан сурталчлах зорилгоор тэмдэглэдэг. Улам бүр даяаршиж буй өнөөгийн ертөнцөд орчуулагчдын мэргэжлийн ажил олон нийтийг холбох гүүр болж байна.


Соёл иргэншлийн хөгжилд орчуулагчдын оруулсан мэргэжлийн хөдөлмөр, гавьяа асар их байсаар ирсэн. Оросын их яруу найрагч Александр Пушкин тэднийг “Дэвшлийн шуудангийн түүчээ” хэмээн тодорхойлсон байдаг. Орчуулагчгүйгээр ард түмэн хэлийг нь мэддэггүй бусад улсын соёл, урлаг, уранзохиол, кино, театр, шинжлэх ухааны бүтээлтэй танилцаж чадахгүй байх байсан билээ.

Холбоотой мэдээ