Украины Ерөнхий сайд огцрохоо зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-11 14:46:26

АНКАРА. /Anadoly/. Украины Ерөнхий сайд Арсении Яценюк телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ.  

“Би Украины Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох шийдвэрийг гаргалаа" хэмээн тэрээр хэлээд " Би мягмар гарагт огцрох өргөдлөө парламентад хүргүүлэх болно. Ийм шийдвэр гаргасан нь хэд хэдэн шалтгаантай. Засгийн газрын дотор болж улс төрийн хямралыг зохиомлоор гадагш нь тавьж байна,  мөн нэг хүнийг халах тухай асуудал улс төрчдийг харалган болгож, улс оронд бодит өөрчлөлт авчрах гэсэн эрмэлзлэлийг үгүй болгож байна” гэжээ.  

Тэрбээр 2014 оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаснаас хойш Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм.

Дараагийн Ерөнхий сайдад Парламентын дарга Владимир Гройсманы нэрийг дэвшүүлж байгаа аж.

Өөрийн бүрэн эрхийн хугацаанд тэрбээр зүүн нутгийн босогчдыг Москва дэмжих болсон, Крымыг Орост нэгтгэсэн зэрэг үйл явдал болсон билээ. НҮБ-ын мэдээлснээр, Донбассын бүс нутагт дэгдсэн мөргөлдөөнд 9000 хүн амь үрэгдсэн байна.

Эвсэл хуваагдсан болон авлигын дуулиан шуугианы улмаас Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Украинд олгох гэж байсан 17.5 тэрбум долларын тусламж хойшилжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ