БНХАУ болон Кирибати улс дипломат харилцаагаа сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-28 10:51:16

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Бүгд найрамдах Кирибати улсын Ерөнхийлөгч Танети Маамау нар хоёр улсын дипломат харилцааг сэргээх тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.


Нью-Йорк хот дахь БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар баримт бичигт гарын үсэг зуржээ. Кирибати улстай албан ёсны харилцаагаа таслах тухайгаа Тайванийн Засаг захиргаа 9 дүгээр сарын 20-нд мэдэгджээ. Кирибати БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохоор бэлтгэж байгаатай холбогдуулан ийнхүү мэдэгдсэн байна. Мөн шалтгаанаар Тайвань 9 дүгээр сарын 16-нд Соломонын арлуудтай албан ёсны харилцаагаа тасалсан байна.


Ингэснээр Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буй орнуудын тоо 15 болж буурсан байна. Эдгээр орнуудын дийлэнх нь Тайвань санхүү, эдийн засгийн тусламж үзүүлдэг Латин Америк, Африкийн жижиг орнууд байдаг аж. 

Холбоотой мэдээ