“Мэргэн буудагч-2019” тэмцээн зохион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-28 14:54:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар алба хаагчдынхаа дунд “Мэргэн буудагч-2019” албаны галт зэвсгийн буудлагын тэмцээн зохион байгуулж, тасаг албадын долоон багийн 14 алба хаагч цэц мэргэнээ сорин өрсөлджээ.

Цагдаагийн газраас 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах хуваарийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах тасгаас санаачлан энэхүү тэмцээнийг зохион байгуулсан аж.

Тэмцээний АКМ, ПМ бууны төрөлд багийн нийлбэр дүнгээр Цагдаагийн хошууч Т.Розон даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид тэргүүн байр, дэд байрт цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайхан даргатай Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчид жагсаж, хувийн амжилтаар урт бууны төрөлд мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Чинзориг, гар бууны төрөлд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа нар оролцож шалгарчээ.

Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Т.Розон албаны бие бүрэлдэхүүнд галт зэвсэгтэй ажиллах, аюулгүй ажиллагааны заавар, албаны галт зэвсгээр буудлага үйлдэх, дадлага сургалтыг зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ