Тайвань анхны тийрэлтэт онгоцоо танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-26 10:29:01
Yesukheitumur Tumurbaatar

ТАЙБЕЙ. /Kyodo/. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэний эх орондоо цэргийн техник, тоног төхөөрөмж бүтээх, үйлдвэрлэх бодлогын дагуу хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Тайвань анхны тийрэлтэд нисэх онгоцоо мягмар гарагт танилцуулжээ.


“Yong Ying” буюу “Зоригт бүргэд” гэж нэрлэсэн уг тийрэлтэт нисэх онгоцыг танилцуулах үйл ажиллагаа Тайванийн Тайчун хотын төрийн өмчит нисэх хүчний үйлдвэрт болсон байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Цай Инвэнь хэлэхдээ, "энэ бол түүхэн үйл явдал юм" гэжээ.


Мөн тэрбээр, “Хэрвээ бид гадаадаас ирэх сургагч нарт найдсаар байсан бол манай нисэх онгоц, хөлөг онгоц зэрэг цэргийн  зориулалттай тоног төхөөрөмжийн судалгаа, шинжилгээний ажил зогсох эрсдэлтэй тулгарах байсан. 2017 оноос хойш хэрэгжүүлсэн уг төсөлд нийт 2.2 тэрбум ам.долларыг зарцуулж, 1200 ажлын байрыг бий болгосон" гэж мэдэгджээ.


Энэ онд энэхүү тийрэлтэд нисэх онгоцны анхны загварыг боловсруулж дуусгах бөгөөд 2023 оноос олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ