Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 28 оюутан хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-24 19:39:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж буй 28 оюутанд олгож батламжийг нь гардуулан өглөө. 

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан найман сурагчийг дээрх тэтгэлэгт хамруулсан юм.  Уг тэтгэлгийг  “Аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу олгож байгаа бөгөөд  12 дугаар ангиа онц, сайн дүнтэй төгссөн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай  хүүхдэд нэг хичээлийн жилд 700.000 төгрөг олгодог юм. Мөн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр магистр, докторын зэрэгт суралцаж буй  оюутанд гурав  хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 30 гаруй хүн гаргаснаас нөхцөл байдлын судалгаа хийснээр 28-ыг нь сонгосон байна. 

Холбоотой мэдээ