Израилд нэгдлийн Засгийн газар байгуулж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний гол өрсөлдөгч Бенни Ганц нар нэгдлийн Засгийн газар байгуулах чиглэлд “чухал алхам” хийсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин мэдэгджээ.
Даваа гарагт Б.Нетаньяху болон
Б.Ганц нартай уулзсаны дараа Р.Ривлин сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ. Уулзалтын талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуyлаагүй байгаа бөгөөд талууд мягмар
гарагт уулзах төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо
хоногт явуулсан бүх нийтийн сонгуулиар аль нэг нам олонхын суудал авж чадаагүй
бөгөөд Израилд энэ онд явуулсан хоёр дахь сонгууль энэ болсон юм. Б.Ганцын “Цагаан-Цэнхэр”
эвсэл 33 суудал авсан бол Б.Нетаньяхугийн “Ликуд” нам 31 суудал авжээ.
Бүх нийтийн сонгуулийг энэ онд гурав дахь удаагаа явуулахгүйн тулд чадах бүхнээ хийнэ гэж Израилын Ерөнхийлөгч амлажээ. Тэрбээр Б.Нетаньяху, Б.Ганц нартай хоёр цаг гаруйн турш хэлэлцсэний дараа “Өнөө орой бид чухал алхмыг хийлээ” хэмээн мэдэгдсэн байна.