"Boeing" компани хохирогчдын гэр бүлд нөхөн олговор олгоно

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-24 12:52:24
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. “Boeing” компани “737 Max” нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 144.500  ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.


Нөхөн олговорыг 50 сая ам.долларын хөрөнгөтэй санхүүгийн тусламжийн сангаас олгохоор болсон байна. Хохирогчдын ар гэрийнхний нэхэмжлэлийг тус сан хүлээн авч эхэлсэн бөгөөд нэхэмжлэлийг 2020 оноос өмнө өгөх ёстой аж.


Харин хохирогчдын ар гэрийн өмгөөлөгчид “Boeing” компани шүүх дээр шалгагдаж байгаа олон хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд энэхүү сангаар халхавч хийж байна гэж үзжээ. 


“144 мянган ам.долларын нөхөн олговор манай хохирогчдын ар гэр эсвэл бусад хохирогчдын ар гэрийнхний аль алинд хангалтгүй” гэж  15 гэр бүлийг төлөөлөн өмгөөлж байгаа Номаан Хусейн мэдэгджээ. Мөн тэрбээр, “энэ бол хохирогчдын ар гэрийнхний сэтгэл санааг засах зүйл биш. Тэд бодит хариултыг хүсэж байна” гэж мэдэгдлээ.


Холбоотой мэдээ