Сургууль, цэцэрлэг, ЭМТ-үүдийг агаар цэвэршүүлэгчээр хангав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-23 18:33:58
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 9 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цэнхэр суманд ажиллаж сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзаж, тэдэнтэй санал солилцлоо.
Энэ үеэр дээрх сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд агаарт буй өвчин үүсгэгч нян болон бичил тоосонцруудыг шүүдэг, хүний биед сөрөг нөлөөгүй, агаарыг тогтмол сэлгэн цэвэршүүлдэг, хүүхдээс хамгаалсан тохиргоотой, түгжих боломжтой, агаарын бохирдлыг 99.7% цэвэршүүлдэг, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай, хэрэглэхэд хялбар агаар цэвэршүүлэгчийг өглөө.
Агаар цэвэршүүлэгчийг улсын төсвийн 120.0 сая төгрөгийн хөрөнгөөр шийдэж, олгож байгаа ба Ерөнхий боловсролын сургуулиудад анги танхимын тооноос хамаарч сургууль бүрт 12-25 нийт 142 ширхэг, хүүхдийн цэцэрлэгт 2-7 ширхэг нийт 80, өрхийн эмнэлгүүдэд 18 ширхэгийг олгоод байна.
Холбоотой мэдээ