“Говийн чоно 2016” сургуулилт амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-10 22:57:06
oyuka_hu@yahoo.com

“Говийн чоно 2016” дадлага, сургуулилт Орхон аймагт таван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Орон нутагт анх удаа хийсэн уг сургуулилт амжилттай болсон гэж ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр хэллээ.

Дадлага, сургуулилтыг Орхон аймгийн 1а хорооллын 9 давхар байр, төмөр замын өртөө, Жаргалант суманд хийлээ.  Тодруулбал, газар хөдлөлтөөс үүдэж 1а хорооллын 9 давхарын барилга нурж түүнд олон иргэн дарагджээ. Аврах ажиллагааг  ОБГ-ын алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагынхан хамтарч гүйцэтгэсэн байна.  Ингэхдээ ОБГ нь хийлдэг гудас, 16 метрийн урттай аврах хоолой, 15 давхар хүртэл сунадаг шат зэргийг ашигласан байна. Эдгээр болон бусад техникийг ашиглаж 140 иргэнийг аварсан байна. Мөн төмөр замын өртөөнд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авлаа. Харин Жаргалант суманд усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа зохион байгуулсан байна. “Говийн чоно 2016” дадлага, сургуулилтыг ОБЕГ, Ази-Номхон далайн цэргийн командлалтай хамтран явууллаа.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ