Ойн хүрэн баавгайнаас болгоомжлохыг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-23 10:28:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр, Сант, Шаамар, Жавхлант сумдад ойн хүрэн баавгай уулнаас бууж ирэх явдал гарсаар байгаа ажээ.

Тус сумдын нутагт 8, 9 дүгээр сард ойн хүрэн баавгай уулнаас бууж ирэн малчин айлын хот руу орж, мал барих, айраг цагааг нь ууж идэх зэрэг тохиолдол удаа дараа гарчээ. Иймд иргэд олон нийтийг намрын улиралд самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ. 

Холбоотой мэдээ