Абэ Шинзо Нью-Йорк хотыг зорилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор даваа гарагт Нью-Йорк хотыг зорилоо. Тэрбээр чуулганы үеэр АНУ, Ираны удирдагчидтай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.
Ш.Абэ НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхийн зэрэгцээ Саудын Арабын газрын тосны байгууламжид халдлага болсонтой холбоотойгоор Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нартай тусгайлан уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Мөн тэрбээр Д.Трамптай хоёр орны худалдааны шинэ хэлэлцээрийн талаар хэлэлцэх ажээ.
НҮБ-ын чуулганд оролцсоны дараа Ш.Абэ “Европын Холбоо-Азийн харилцаа холбоо" чуулганд оролцохоор Бельгийн нийслэл Брюссель хотыг зорих юм. Тэрбээр тус чуулганд "Европ болон Азийн улс төр, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийн ач холбогдол" сэдвээр илтгэл тавина.