“Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-21 18:57:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт эхэллээ.  

Уг үйл ажиллагааг Орхон аймгийн ЗДТГ болон Цэргийн штабаас “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-той хамтран зохион байгуулж байна. Үүнд Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн төлөөлөл 18-35 насны 3000 залуу хамрагдаж байна. 

        “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалт нь залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулан таниулах зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулах ажлын хэсгээс онцоллоо. Уг цугларалт, сургалтад хамрагдаж буй 3000 иргэнийг нээлттэй бүртгэжээ. 

         Энэхүү үйл ажиллагаанд хамрагдаж буй залуусыг тус бүр нь 100 хүнтэй багт хуваасан байна. Эдгээр залуусыг эх орны үнэ цэнийн талаарх лекц, сургалтад хамруулж, цэрэг спортын буухиа тэмцээнийг зохион байгуулах аж.

 

Холбоотой мэдээ