Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд түгээнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-19 16:44:26

Архангай /МОНЦАМЭ/. Жендэрийн Үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр 21 аймгийн хэрэгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцэн 7 аймгийн сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Архангай аймагт хэрэгжүүлсэн “Ажил, ар-гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллагын үйл ажиллагаа”-г үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр баталсан байна. 

Аймгийн ЗДТГ-аас Жендэрийн Үндэсний хороотой хамтран төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад сайн туршлагыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар арга зүйн дэмжлэг авах сургалтыг зохион байгууллаа.

Мөн аймгийн ЗДТГ-аас аймгийн нийт төр, хувийн хэвшлийн байгууллагуудын дунд “Ажил, ар-гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарлаж, хамтран ажиллахаар боллоо.

Жендэрийн Үндэсний хорооны ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын өөрийн байгууллага дээрээ хэрэгжүүлж байгаа “Байгууллагын соёлыг дээшлүүлье” сайн туршлагатай танилцсан юм.

Холбоотой мэдээ