Э.Цэндбаатар Узбекистаны боксчин М.Миразизбектэй баасан гарагт хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-19 15:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио-2016” олимпын V байрын шагналт, Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатарын ДАШТ-ий мөнгөн медалийн төлөөх тоглолт маргааш болно.


Тэрбээр, Узбекистаны тамирчин, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбек /Mirzakhalilov Mirazizbek/-тэй тулалдах бөгөөд оройн 19 цагаас эхлэх тоглолтын 2 дахь хос юм байна.


Дашрамд сонирхуулахад, М.Миразизбек нь 2018 онд Азийн XVIII наадмын боксын 56 кг-д ОУХМ Х.Энх-Амартай тоглохдоо илэрхий ялагдсан ч шүүгчийн нөлөөллөөр ялалт авч байсан тамирчин гэдгийг манай бокс сонирхогчид мэднэ.


Холбоотой мэдээ