ДАШТ-ий дэвжээн дээр өнөөдөр манай хоёр туйванч хүчээ сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-19 10:04:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд улсын Паттаяа хотноо лхагва гарагт /2019.09.18/ эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-нд  өнөөдөр манай хоёр туйванч хүчээ сорино.


Манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Г.Анужин, ОУХМ Э.Билэгсайхан, ОУХМ Ч.Нямзул, эрэгтэйд төрөлд ОУХМ Э.Мөндөл нарын таван тамирчин энэ тэмцээнд оролцож байна. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 55 кг жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-д Э.Мөнхдөл нар өрсөлдөнө.


АНУ-ын нээлттэй тэмцээний алтан медальт Э.Мөнхдөл С хэсэгт багтсан бөгөөд өнөөдөр хүчээ зорино. Эмэгтэй 55 кг жингийн D, C хэсэгт өрсөлдөх тамирчид өнөөдөр, маргааш В, А хэсэгт өрсөлдөх тамирчдын дүн гарна. Манай тамирчин Ч.Нямзул D хэсэгт багтсан. 

Холбоотой мэдээ