Зургаан грамм хар тамхи хадгалж байсан гадаад иргэнийг саатуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-17 12:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн Их Брихтанийн иргэн 6 грамм хар тамхи хадгалж байсныг илрүүлж өнөөдөр 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутгаас саатууллаа. 



Тухайн этгээдийг баривчлах үед биедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг хар тамхи хадгалж байсныг илрүүлсэн байна. Мөн түүний биеэс шинжилгээ авахад хар тамхи хэрэглэснийг нь тогтоосон байна.


Тиймээс уг этгээдэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тухайн этгээдэд шүүхээс хилийн хориг тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Холбоотой мэдээ