Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-17 08:27:54
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга энэ сарын 13-нд Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ барилаа. 


Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа улс төрийн салбар дахь найрсаг харилцаан дээр тулгуурлан худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэв.


Ирландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллахаа илэрхийлжээ.



Холбоотой мэдээ