"Хэргийн газрын үзлэг хэн сайн хийх вэ" уралдаанд Б.Сэргэлэн, Р. Мөнх-Эрдэнэ нар шалгарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-16 14:14:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны түүхт 73 жилийн ойн хүрээнд олон ажлыг санаачлан хийжээ. 

Тухайлбал Цагдаагийн газрын албаны сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Хэргийн газрын үзлэгийг хэн сайн хийх вэ" уралдааныг зохион байгуулсан аж. Уг уралдаанд мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд оролцжээ. Ингээд уралдааны тэргүүн байрт мэдлэг, ур чадвараараа хамт олноо манлайлан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэн, дэд байрт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан байна. 

Холбоотой мэдээ