ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-15 17:34:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг зарлалаа.  

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XIII хуралдааныг энэ оны 09 дугаар сарын 27-ны өдөр Булган суманд хуралдуулах болжээ. Тус хуралдаанаар 2019 оны төсвийн эхний үлдэгдлээс захиран зарцуулах, төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай,  аймгийн ”Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө” батлах тухай, “Уул уурхайн бодлого” батлах тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ