Ц.Гайтавын мэндэлсний 90 жилийн ойн яруу найргийн наадам болов

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-12 15:37:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цэвэгмидийн Гайтавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам энэ сарын 8-0-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын  Ялаатайн багийн төвд боллоо. 

Хот хөдөөгийн 30 гаруй яруу найрагчаас  тэргүүн байранд Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Т.Баянсан, дэд байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Гансүрэн, гуравдугаар байрт МУСГЗ, яруу найрагч Н.Даваадаш нар шалгарчээ. Харин  тусгай байрыг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Гантулга, залуу  яруу найрагч Ц.Батгэрэл хүртэв.  Яруу найргийн энэ наадмаар  Ц.Гайтавын төрсөн бууцыг уран бүтээлчид морьтой тойрч, шүлгээсээ уншсан байна. Мөн Богд сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид Ц.Гайтавын уран бүтээлээс уншиж, найраглалаас сэдэвлэсэн жүжигчилсэн тоглолт үзүүлж, Өвөрхангай аймгийн Хөгжим драмын театрынхан ая дууныхаа дээжийг өргөн барилаа. Өвөрхангай аймгийн ЗДТГ, аймгийн БСУГ, ЕБС, МЗЭ, Богд сумын ЗДТГ-тай хамтран тэмдэглэсэн энэ яруу найргийн наадмаар  Ц.Гайтавын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн уран үгсийн чуулган хийжээ. Яруу найрагч Ц.Гайтавын төрсөн бууцыг тойрсон морин аялал, үндэсний бөхийн барилдаан, шүдлэн, дааганы уралдаан боллоо




Холбоотой мэдээ