А.Отгонбаяр 255 кг өргөж Азийн АШТ-ий мөнгөн медальтан болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-11 14:40:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 6-12-ны өдөр “Холидэй Инн” зочид буудалд болж байгаа юм.


Тус  тэмцээний М1-120 кг-ын жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 255 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 10 дугаар сард Өмнөд Африкт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорихоор болсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ