Их аварга какүрюү М.Ананд 3 даваатай болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-11 10:43:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга какүрюү М.Ананд Аоияматай хүч үзэж катакикоми мэхээр давснаар 3 даваатай болов.


Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Томоказед катакикоми мэхээр унаж 2 даваа, нэг унаатай болсон бол  Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Митакүэмитэй хүч үзэж ёрикири мэхэнд ойчиж ганц даваа 2 унаатай башёг тааруухан эхлүүлээд байна. Гүржийн бөх Озэки Точиношин Хокүтофүжиг ёритаоши мэхээр давж 2 даваа нэг унаатай болов. Сэкиваке Такакейшо Асаноямаг катакикоми мэхээр давснаар 3 даваатай болсон бол Озэки Гойэдо Комүсүби Эндод ёрикири мэхээр унаж 2 даваа нэг унаатай байна.  

Холбоотой мэдээ