Их аварга Хакүхо башёг орхиж, какүрюү М.Ананд 2 давав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-10 12:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу аки башё ням гараг /2019.09.08/-т эхэлсэн бөгөөд албан ёсоор Япон улсын иргэн болсон хакүхо М.Даваажаргал эхний өдрийн барилдаанд анх удаа өвдөг шороодлоо.


Харин 69 дэх их аварга Хакүхо өчигдөр /2019.09.09/ аки башёг өнжихөөр болсныг түүний дэвжээний багш Мияагино ояаката мэдэгдлээ. Тэрбээр эхний өдрийн барилдаанд баруун гарынхаа чигчий хурууг хугалсан учраас башёг орхихоос өөр аргагүй болсон байна.

Аки башёгийн 2 дахь өдөр 71 дэх их аварга какүрюү М.Ананд Хокүтофүжиг хатакикоми мэхээр давснаар 2 даваатай болов. Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр митакүэмиг давж 2 даваатай болов.

Ичиножёо А.Ичинноров 2 дахь өдөр Гойэдод ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай болов. Гүржийн бөх Озэки Точиношин Асаноямад унаж 2 унаатай болсон бол Такэкейшёо Аяомаг давж 2 даваатай болов.

Холбоотой мэдээ