Ургац хураалт энэ сарын 15-наас жигдэрнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-09 17:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажил улсын хэмжээнд энэ есдүгээр сарын 10-15-нд жигдэрнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансын мэдээгээр нийтдээ 420 мянган тонн улаан буудайг үтрэм дээр авах төлөвтэй байна.

Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээгээр, Өвөрхангай аймгийн хэмжээнд малчид 60 мянган тонн орчим өвс, 30 мянган тонн гар тэжээл бэлтгэх бол ургацын хувьд 8100 га-д уринш бэлтгэж боловсруулжээ.

Тус аймгийн хувьд, энэ жил тарианы соёололт нам байгаа аж. Төв аймаг өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нөөс ургац хурааж эхэллээ. Тус аймаг энэ онд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж, тариалалтаа нэмэгдүүлж, 20 гаруй мянган га-д нэмж тариалжээ. Энэ нь 110 га талбайг хамарч байна. 18 сумаас 9-д газар тариалан эрхэлдэг Говь-Алтай аймаг энэ жил 1398 га-д үр тариа тариалаад байгаагаас урьдчилсан балансаар 4600-4700 тонн ургац авахаар байна.

Энэ жил ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтдээ 11 мянган га талбайд ургац хураах боломжгүй болоод байна. Мөн ургацын болц дутуугаас 3.5 мянган га талбайн ургац тэжээлд шилжих төлөв гарчээ.

Цаг уурын байгууллагаас өнөөдрөөс хангайн бүсэд уулаараа цас орж, цочир хүйтрэх талаар мэдээлж байна. 

Холбоотой мэдээ