ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 08:40:35

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас Хилийн 892-895 дугаар тэмдэгтээр хээрийн  түймэр орж ирсэн байна.

Шуурхай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул суман дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын албан хаагчид, орон нутгийнхан хамтран шургуу ажилласнаар  түймрийг унтраажээ. Дахин түймэр орж ирэхээс урьдчилан сэргийлж хилчид хараа хяналтаа  чангатгаж байна.

Жилийн жилд ОХУ-аас хил давсан түймэр орж ирж ихээхэн хохирол учруулдаг. Өнгөрсөн жилийн хавар хамгийн их хохирлыг тус аймгийн Баян-Уул сум амсаж байсан юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ