Азийн зохиолчдын форум Казахстан улсад болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-06 19:10:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бүгд Найрамдах Казахстан Улсын Нур-Султан хотод Азийн зохиолчдын анхдугаар форум өнөөдөр эхлэв. 

Форумыг тус улсын Ерөнхийлөгч K.Ж.Toкаев үг хэлж нээжээ. Азийн 40-өөд орны төлөөлөгч хуран цугларсан тус форумд манай улсаас зохиолч, яруу найрагч  Г.Мэнд -Ооёо, Г.Аюурзана, Баян-Өлгий аймгийн Зохиолчдын салбарын дарга Р.Сураган нар оролцож байна. Нээлтийн хуралдаан дээр Г.Мэнд-Ооёо "Дэлхийн уран зохиол дахь Азийн яруу найраг" сэдвээр илтгэл тавьсан байна.


Мөн Катарын зохиолч Моза Алинаики, Солонгосын яруу найрагч Ko Унь, Энэтхэгийн зохиолч Амар Митра,  Казахстаны нэрт зохиолч Олжас Сулейманов, Саудын Арабын зохиолч Юсуф Али  Moхаимед болон бусад орноос ирсэн зохиолч, төлөөлөгчид илтгэлээ хэлэлцүүлж байна. Азийн зохиолчдын анхдугаар форум гурван хоног үргэлжилнэ.

Холбоотой мэдээ