Л.Войчак хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Польш гаралтай Герман мэргэжилтэн Лукас Войчактай гэрээ байгуулж, үндэсний шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагчаар албан ёсоор томилсон байна.
Зөвлөлийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албыг шинэчлэн батлан, клуб лицензжүүлэх журамд өөрчлөлт оруулав. Хурлын үеэр шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр Олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.
Мөн Зөвлөлийн гишүүд
есдүгээр сарын 05-нд ДАШТ-ий урьдчилсан шатны чухал тоглолт хийх гэж байгаа
үндэсний шигшээ багийнхантай уулзан баяр хүргэж, амжилт хүслээ хэмээн МХБХ-ноос
мэдээллээ.