Малчид 11.6 мянган тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгээд байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-05 14:57:34

Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд малчид 80.0 мянган тн байгалийн хадлан, 1300 тн гар тэжээл, аймаг сумдын аюулгүй нөөцөд 1400 тн өвс, 570 тн тэжээл бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. 

Одоогийн байдлаар малчид 11.6 мянган тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэсэн байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлж байна. Энэ намрын судалгаагаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 -16 см, ургалтын байдал 70 орчим хувьд нь хэвийн, 30  гаруй  хувьд дунд байна гэж гарчээ.

Жил жилийн өвлийн бэлтгэл ажлын үеэр улсын нөөцөд аймгууд өвс, тэжээл бэлтгэж өгдөг байсныг энэ жилээс болиулж, өвсөө зөвхөн аймгийн нөөцөд бэлтгэж, улсын нөөц рүү тэжээл өгч байхаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны шийдвэр гарчээ.  

Холбоотой мэдээ