Аймгийн онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-04 13:45:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Цаг үеийн шаардлага гарсан тохиолдолд цаг товлон шуурхай хуралддаг аймгийн Онцгой комиссын хуралдаан энэ сарын 3-ны өдөр аймгийн ЗДТГ-ын байранд боллоо.

Тус хуралдаанаар ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Тодруулбал Сүхбаатар сумын Төмөр замын Ганзам 7багийн 3-р 60 айлын барилгын дээврийн засварыг түргэтгэх, мөн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг дулааны насостой болгосноор дулаан түгээлт доголдолгүй, жигд түгэх юм. Түүнчлэн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны иргэд олон жил цахилгааны шугамын асуудалтайн улмаас учирсан хохирлын асуудал зэргийг хэлэлцсэн байна. Эдгээр асуудлыг хүйтэн сэрүүн болохоос өмнө шийдвэрлэснээр иргэд дулаан өвөлжих, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ