Н.Моди Владивосток хотод хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-04 10:28:35

ВЛАДИВОСТОК. /TASS/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди албан ёсны айлчлал хийхээр ОХУ-д хүрэлцэн иржээ.


Тэрбээр Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гол зочны хувиар оролцох юм. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар цомхотгосон болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ хийхээр товложээ. Яриа хэлэлцээ хийхийн өмнө Н.Моди, В.Путин нар “Од” хөлөг онгоц үйлдвэрлэлийн цогцолбороор зочлох аж.


Харин пүрэв гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд бусад удирдагчийн хамт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцохоос гадна жүдогийн тэмцээн үзэхээр төлөвлөсөн байна.


Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт энэ сарын 4-6-н хүртэл үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ