Грект төрийн албаныхан ажил хаяжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-07 15:55:38

АФИН. /TASS/. Грекийн төрийн албаны ажилтнууд Засгийн газрын явуулж буй тэтгэврийн болон нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн 24 цагийн ажил хаялт зарлажээ.

Эсэргүүцлийн энэ ажиллагааг Грекийн төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлүүдийн хамгийн нэгдэл /ADEDY/ зохион байгуулж байгаа аж. Ажил хаясантай холбоотойгоор Грекийн төрийн болон орон нутгийн бүх байгууллагууд бүтэн өдрийн турш хаалттай байна. Мөн “нийгмийн халамжийн тогтолцоог үгүй хийх” Засгийн газрын төлөвлөгөөг буруушаасан жагсаал цуглаан орон даяар болсоор байгаа аж.

Эсэргүүцлийн ажиллагаанд мөн сэтгүүлчид, иргэний нисэхийн салбарын ажилтнууд нэгджээ. Грекийн агаарын тээврийн “Aegean Airlines” болон “Olympic Air” компани пүрэв гарагт үйлдэх байсан бараг бүх нислэгээ цуцалжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ