НҮБ-ын Хүний эрхийн хараат бус шинжээч манай улсад ирээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын гадаад
өр ба хүний эрх хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски манай улсад ирээд байна.
Тэрээр Монгол Улсад 10 хоног ажиллах үеэр Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газар, АТГ, Татварын ерөнхий газар зэрэг Засгийн газрын байгууллагууд, Монголбанк, СЗХ болон Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлага, иргэний нийгэм, хувийн салбар, эрдэм судалгааны болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Мөн есдүгээр сарын 7-нд "Оюутолгой" компанид очиж ажиллах юм. Улмаар айлчлалын хүрээнд ажилласан тайлан, судалгаагаа есдүгээр сарын 11-нд олон нийтэд танилцуулах ажээ.