Сэлэнгэ аймаг 24 цагийн үйлчилгээтэй эмийн сантай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Буянт Рашаан" эмийн сангийн хамт олон аймагтаа анх удаа 24 цагийн үйлчилгээтэй эмийн санг ажиллуулж эхэллээ.
Тус хамт олон Сэлэнгэ аймгийнхаа иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээг 24 цагийн турш үзүүлэх зорилгоор ийнхүү албан ёсоор нээжээ. Тус компанийн хамт олон “Бид орчин үеийн чиг хандлагад нийцсэн, стандартын шаардлага хангасан эмийн сангийн үйлчилгээг 20 жилийн турш ард иргэддээ хүргэж ирлээ. Бидний хувьд баяр наадмаар ч, тогтой тоггүй, шуурга, борооноор ч, халуун, хүйтэнд ч нэг ч хором тасралтгүй үйлчилж ирсэн. Цаашид ч үйлчилгээгээ улам өргөжүүлэн хүргэх болно” гэлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг
дарга Ш.Оргил аймгийн төвийн эмийн сангуудын захирлуудтай уулзан ард иргэдэд 24 цагийн үйлчилгээтэй эмийн сан нэн хэрэгцээтэй байгааг
уламжлаад, хамтран дэмжиж ажиллахаа
илэрхийлж байсан аж. Эл хүсэлтийг энэ хамт олон хүлээн авч хэрэгжүүлэн ийн ажиллаж эхэлжээ. Мөн
үйл ажиллагааг нь дэмжин ажилласан Эрүүл
мэндийн тусгай зөвшөөрөл олгодог комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа “Буянт
Рашаан” эмийн сангийн хамт олон илэрхийллээ.