Оюутнуудын зорчих картыг есдүгээр сарын 3-наас олгож эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-30 18:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн картын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ наймдугаар сарын 26-30-нд авч байна.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийн төлөөлөл өнөөдөр мэдээллээ.

Оюутнууд карт авах хүсэлтээ тавьсны дараа сургуулиуд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд карт шинээр болон сунгуулах саналаа нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх ёстой аж. Есдүгээр сарын 6-наас эхлээд ажлын 3-10 хоногт багтаан сургуулийн хүүхдүүдийн тооноос хамаарч картыг олгож эхэлнэ” гэж нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг мэдэгдлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Манай газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст автобусны хөнгөлөлтийн карт олгодог. Энэ хичээлийн жилд 14.194 оюутанд карт олгохоор төлөвлөөд ажиллаж байна. Оюутан залуучууддаа хандаж хэлэхэд “Сонор плаза” төвийн таван давхарт байрлах цагийн ажлын биржээр дамжуулан картыг олгоно” хэмээв. 

Өмнө нь оюутны смарт картыг 9-12-р сарын хооронд сунгадаг байсан бол энэ жил есөөс зургадугаар сар хүртэл хийх юм байна. Оюутнууд карт, сургалтын төлбөрөө төлсөн баримттайгаа очиж сунгалт хийлгүүлэх ёстой аж.

Холбоотой мэдээ