“Huawei”-н дараагийн гар утаснууд “Google”-н хавсралтгүйгээр худалдаанд гарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын “Huawei” компанийн шинэ загварын утаснууд “Google” компанийн “Maps”, “YouTube” зэрэг хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татдаг хавсралтуудгүйгээр худалдаанд гарахаар болжээ.
АНУ-ын Засгийн
газраас “Huawei” компанийн
эсрэг авсан хоригийн дагуу тус компанид хавсралтуудын зөвшөөрөл олгох боломжгүй
болсон талаар “Google” албан
ёсоор мэдээлсэн байна.
Ингэснээр, “Huawei” компанийн худалдаанд гаргах дараагийн
гар утаснууд хавсралт татах зориулалт бүхий “Google Play”-гүй байх тул хэрэглэгчид бусад түгээмэл
хавсралтуудыг татах боломжгүй болох төлөвтэй байна. Ажиглагчдын үзэж
буйгаар, “Huawei” компани “Google”-н хавсралтуудгүй гар утсыг худалдаалахад
хүндрэл учирч болзошгүй ажээ.
АНУ-ын Засгийн
газар үндэсний аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой шалтгаанаар Америкийн
компаниудтай тусгай зөвшөөрөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахыг
хориглосон жагсаалтад “Huawei” компанийг өнгөрсөн тавдугаар сард оруулсан бол “Huawei” компанийн зүгээс уг мэдээллийг
үгүйсгэсээр ирсэн юм.
Өнгөрсөн сард АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп “Huawei” компанитай хийх зарим худалдааг зөвшөөрнө хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнээс
хойш АНУ-ын Худалдааны яаманд 130 гаруй хүсэлт иржээ. Гэсэн хэдий ч Д.Трампын
засаг захиргаа хар жагсаалтад орсон “Huawei”-тэй худалдаа хийх зөвшөөрлийг ямар ч компанид
олгоогүй байгаа талаар “Reuters” агентлаг мягмар гарагт мэдээлсэн билээ.